• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНХ УДАА ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-02-23 09:12:31
Үзсэн: 111

АНХ УДАА ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-02-23 09:12:31 Үзсэн: 111



       Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах гардан тулааны болон олс таталтын тэмцээн энэ сарын 22-ны өдөр эхэллээ.

     Тэмцээний нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, тэмцээний шүүгч, баг, тамирчид оролцлоо.

       Тэмцээнийг нээж ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг үг хэлсэн бөгөөд тэмцээнд оролцож буй баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.

      Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе, Зэвсэгт хүчний Гардан тулааны холбооны тэргүүн, ОУХМ, хурандаа Б.Дамба цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

      Энэ үеэр “Олон улсын цэргийн наадам-2021” тэмцээний “Аравт” морин цэргийн уралдаан, “Танкийн биатлон”, “Цэргийн авто ралли” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг шагнасан бөгөөд Цэрэгжлийн спортын цол, зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өглөө. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэргэдэх хүүхэд, залуучуудын “Десант бамбар” клубийн бяцхан тамирчид мөн Улаанбаатар цэргийн хүрээний эмэгтэй цэргийн алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолтыг толилуулсан юм.

       Тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 орчим тамирчин оролцож, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьж байна. 1992 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай энэхүү тэмцээн өргөжин тэлсээр баг тамирчид нь 6 жинд өрсөлддөг болсон ажээ. Тэгвэл энэ удаад анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчид оролцож 60 болон 70 кг-ын жинд өрсөлдөж байгаагаараа онцлог аж.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 185
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 238