• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АФГАНИСТАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-02-10 15:19:58
Үзсэн: 137

АФГАНИСТАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-02-10 15:19:58 Үзсэн: 137



       Монгол Улсын Зэвсэгт хүчнээс "Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан "Тогтвортой эрх чөлөө", "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын ажиллагаанд АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын туршлага, сургамж" сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангид амжилттай зохион байгуулагдлаа.

         Тус уулзалт, хэлэлцүүлэгт нийт 22 ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцож, үүрэг гүйцэтгэж байх хугацааны талаарх туршлага сургамжаа хэлэлцэв.

      Тус хэлэлцүүлэг цаашид Зэвсэгт хүчний 150, 120, 303, 032, 084, 027, 310, 311 дүгээр ангиуд болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Эдгээр хэлэлцүүлэг нь сонгон шалгаруулалт, ажиллагааны өмнөх бэлтгэлийн онцлог, үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний судалгаа, ар тал, техникийн хангалтын байдал, сэтгэл зүйн бэлтгэлжилт, ажиллагаанд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулсан туршлага зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.

 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422