• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ" АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЧУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-01-28 16:56:52
Үзсэн: 109

"ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ" АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЧУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-01-28 16:56:52 Үзсэн: 109



       Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс "Иракийн эрх чөлөө" дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын удирдлага оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

       ЗХЖШ-ын даргын баталсан "Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө"-нд тусгасны дагуу энэхүү хэлэлцүүлгийг ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар болон Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс зохион байгуулж буй юм.

       Хэлэлцүүлэгт "Иракийн эрх чөлөө" дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд 2003 оноос хойш оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 1200 гаруй цэргийн алба хаагчдыг төлөөлсөн цэргийн багуудын захирагч, удирдах албан тушаалтнууд оролцож, тун сонирхолтой ярилцлагыг өрнүүлж байна.

      Энэ үеэр Цэргийн баг тус бүрийн үүрэг гүйцэтгэсэн үеийн онцлог, тухайн ажиллагааны үеийн туршлага, сургамж, үр дүн, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, тэдэнтэй зохион байгуулсан сургалт бэлтгэл, сэтгэл зүйн болон материал, техникийн хангалт, бүтээлч үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцож байгаа юм.

      Уг хэлэлцүүлгийн төгсгөлд цэргийн багуудын түүх, туршлага, сургамж, үйл ажиллагааг илтгэсэн баримтат кино, ном, гэрэл зургийн цомгийг бүтээх ажилд ашиглах баримт, дүрс бичлэг, гэрэл зургууд, цэргийн алба хаагчдын дурсамжийг нэгтгэх ажлууд явагдана.

       Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан бүтээлч ажлууд цаашид улам идэвхжиж үргэлжилнэ.

ХУРАНДАА Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226