• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2022-01-26 17:05:13
Үзсэн: 105

МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2022-01-26 17:05:13 Үзсэн: 105



       БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагааны “Юнити” секторын командлагч бригадын генерал Майк Күүпер Мужуни “Юнити” секторын ажиллагааны удирдлагын даргын хамт 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Хубилай” баазад айлчилж, Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаатай танилцлаа.

       “Юнити” секторын командлагчийг мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат, Ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Н.Гэрэлбадрах болон удирдлагын бие бүрэлдэхүүн хүлээн авлаа. “Юнити” секторын командлагч бригадын генерал Майк Күүпер Мушунийг мотобуудлагын батальоны хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараагаар мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, харуул хамгаалалтын талаар танилцуулсан юм.

       Мөн секторын командлагч цэргийн алба хаагчдын амьдардаг байр, орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн алба хаагчдын үйлчлүүлдэг номын сан, нэгдүгээр шатлалын эрүүл мэндийн төв, штабтай танилцан үйл ажиллагааны төгсгөлд дурсгалын зураг татуулан санал сэтгэгдлээ солилцлоо.

       Бригадын генерал Майк Күпер Мушуни мотобуудлагын батальоны “Хүндэт зочны дэвтэр”-т үлдээсэн сэтгэгдэлдээ: “Монбатт 11-ийн бүрэлдэхүүн та бүхэнд энхийг сахиулах хүмүүнлэгийн үйл хэргийн төлөөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсье. Та нар бол БНӨСУ-ын иргэдийн итгэл найдвар мөн UNMISS ажиллагааны бахархал юм” гэж тэмдэглэсэн байна.

Ахлах дэслэгч Ц.БАДАМСҮРЭН

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422