• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Нийтэлсэн: 2021-12-29 03:56:08
Үзсэн: 167

ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Нийтэлсэн: 2021-12-29 03:56:08 Үзсэн: 167



        “Төрийн цэргийн байгууллагуудын тайван цагт харилцан ажиллах журам”-ыг батлах ёслолын ажиллагааг ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалын удирдлагууд болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцов.

       Энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Төрийн цэргийн байгууллагуудын тайван цагийн харилцан ажиллагааг эрчимжүүлж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд та бидний хооронд яригдсан яриа, хэлцэл өнөөдөр ажил хэрэг байна. Хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр дараагийн шатны чухал баримт бичиг болох “Төрийн цэргийн байгууллагуудын тайван цагт харилцан ажиллах журам” батлагдсанаар харилцан ажиллах төлөвлөгөөг бид хамтран боловсруулж, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Цаашид бидний харилцан ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас баталсан бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан нэгдмэл, харилцан уялдаатайгаар зохион байгуулах, хамтын хүчээр уламжлалт болон уламжлалт бус аюулаас сэргийлэх, хамгаалах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна” гэв.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 331
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226