• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРНООСОО МОРДЛОО
Нийтэлсэн: 2021-11-28 12:15:22
Үзсэн: 76

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРНООСОО МОРДЛОО
Нийтэлсэн: 2021-11-28 12:15:22 Үзсэн: 76



        Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2021 оны 11 дугаар сарын 27-ны өдөр эх орноосоо мордлоо.

        Мөн энэ өдөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн өмнөх ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны 200 орчим цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар угтаж, баяр хүргэсэн юм.

        Өнөөдөр эх орноосоо мордож буй цэргийн багийн гуравдугаар цуврааны бие бүрэлдэхүүнийг хүндэтгэн үдэх үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг нийт ард түмнийхээ бахархал, дурсамжийн баяр болгон тэмдэглэнэ. Энэхүү баярыг Та бүхэн ажиллагааны газар оронд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд түүхт ойгоо арвин их амжилтаар угтаж, өөрийн эх орон, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна" гэдгийг онцлов.

        Тэрчлэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нь дэлхий дахинд болон манай оронд дэгдсэн цар тахлын хүнд нөхцөлд ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд амжилттай хамрагдсаны зэрэгцээ халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг хатуу чанд сахиж, коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3 дахь тунд болон шинжилгээнд тогтоосон хугацаанд нь хамрагдаж байсныг тодотгосон юм.

       Цэргийн багийн 1, 2, 3 дугаар цувраанд эх орноосоо мордсон энхийг сахиулагч цэргийн алба хаагчдадаа амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226