• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААР АРИУТГАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2021-11-16 15:43:04
Үзсэн: 63

АГААР АРИУТГАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2021-11-16 15:43:04 Үзсэн: 63



      Дэлхий дахинд болон манай улсад дэгдээд буй коронавирусын халдварт цар тахлыг амжилттай сөрөн зогсож буй Цэргийн төв эмнэлгийн хамт олонд түүхт 100 жилийн түүхт ойн баярыг нь тохиолдуулан “Эс Ар Жи Эм” компаниас 22 сая төгрөгийн өртөг бүхий агаар ариутгах “Virus Washer” төхөөрөмжийг хандивласныг нь энэ сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө.

      Энэхүү ёслолд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар нарын албаны хүмүүс, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов.

      Уг агаар цэвэршүүлэгч нь ус болон давсны нэгдлийг электролизжүүлж, “Гипохлорт хүчилт ус”-ыг бий болгосноор коронавирус болон бусад төрлийн вирус, бактери, нян, хөгц, мөөгөнцөр, харшил үүсгэгчийг устгах чадвартай ажээ.

      Цэргийн төв эмнэлгийн удирдлага, хамт олны хувьд цар тахлын эсрэг тэмцэж буй эл хүнд үед үнэтэй хувь нэмэр оруулан, нэн шаардлагатай байгаа төхөөрөмжийг хандивласан нь цагаа олсон тусламж болсныг онцолж, талархлаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226