• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ХОВД" ЦЭРГИЙН ХҮРЭЭНД АНХ УДАА САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:13:55
Үзсэн: 71

"ХОВД" ЦЭРГИЙН ХҮРЭЭНД АНХ УДАА САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:13:55 Үзсэн: 71



 

 

       "Ховд" цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд сахилгын зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

      Энэхүү зөвлөгөөнд Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Хилийн цэргийн 0130 дугаар отряд, Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шинжилгээний газрын удирдлага, төлөөлөл оролцсон юм.

      Уг зөвлөгөөний зорилго нь "Ховд" цэргийн хүрээнд харьяалагдах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид харилцан мэдээлэл солилцох, гэмт хэрэг, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа сахилгын зөрчил, осол, гэмтлийг бүрэн арилгаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.

      Зөвлөгөөнийг нээж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үг хэлсний дараа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд ЗХЖШ-ын даргын 2021 оны Б/669 дүгээр тушаалаар батлагдсан Цэргийн цагдаагийн тасгийн үүрэг, ажиллах журам, "Ховд" цэргийн хүрээ, хотхонд цэргийн цагдаагийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийж, төгсгөлд нь төрийн тусгай алба хаагчид бид сахилга, хариуцлагыг ярихаасаа өмнө ёс зүйтэй байхыг хүслээ.

      Тэрчлэн зөвлөгөөний төгсгөлд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Гэмт хэрэг, сахилгын зөрчилгүй хамт олон болох” уриалгыг гарган “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх сарын аян"-ыг эхлүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Энэхүү аяны хүрээнд "Ховд" цэргийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнд хууль, дүрмийг сурталчлан таниулах сургалт явуулж, хэрэгжилтийг нь хангахад дэмжлэг үзүүлэхээс гадна төрөл бүрийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ахмад У.БАТЦЭНГЭЛ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226