• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТОХИЖИЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2021-11-03 11:42:44
Үзсэн: 63

ТОХИЖИЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2021-11-03 11:42:44 Үзсэн: 63



       Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг- Энхийн төлөө” цогцолборын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй албаныхан өчигдөр танилцлаа. Иргэдийн амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, энхийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил батлагдсан зураг, төслийнхөө хүрээнд шат дараатай хэрэгжиж байна.

       Тодруулбал, өнгөрсөн жил “Энхийн төлөө” хөшөө, жагсаалын талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бол өнөө жил БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд БХЯ-ны хөрөнгө оруулалтаар явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлуудыг өрнүүлж байгаа аж.

       Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус цогцолборын байрлалд 200 ширхэг гацуур мод тарьсан бөгөөд цаашид ногоон төгөл болохоор зорьж байгаагаа албаныхан онцоллоо. Энэхүү тохижилтын ажилд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Тусгай хүчний цэргийн командлалын алба хаагчид идэвхтэй оролцож байна.

Эх сурвалж "Соёмбо мэдээ" цахим сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226