Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвд цэргийн мэргэжлийн болон уран зохиолын 40 нэр төрлийн 70 гаруй номыг хандивлалаа.
Энэхүү хандивын зорилго нь англи хэл суралцагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Гадаад хэлний сургалтын төвийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад чиглэгдсэн хэмээн хошууч М.Түмэнжаргал онцлов.
Эх сурвалж: “Соёмбо мэдээ” цахим сонин