
Баян-Өлгий аймгаас нийслэл хотноо түр хугацаагаар ирээд буй Баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Бүркитбайн Сейлханд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгууллаа.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Баруун хилийн тулгаралтад оролцож явсан тэрээр 100 шахам насандаа өөрийн амьдрал, үйл ажиллагааны талаар ном бүтээгээд тэрхүү номоо хэвлүүлэн яваа юм байна.
Азай буурай Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.