
Баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Батчулууны Ядамсүрэн гуайд хүндэтгэл үзүүллээ.
Дархан-Уул аймгаас зээ хүүгийндээ ирж өвөлжиж буй дайнд оролцсон ахмад дайчинд ЗХЖШ, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас томилогдсон цөөн тооны бүрэлдэхүүн халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиулан энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулав.