• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2021-10-01 09:02:09
Үзсэн: 53

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2021-10-01 09:02:09 Үзсэн: 53



       

         Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.

       Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

       Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон бүрэлэдхүүн "Эх орны дайчид" төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо амьдарч байгаа Дайнд оролцсон ахмад дайчдад гэрийнх нь гадна очиж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулсан ба энэхүү ажил нь ахмад дайчдын сэтгэлд хүрч, цахим орчинд маш олон тооны эерэг тандалтыг авсан билээ.

       Энэ өдрүүдэд хөдөө, орон нутагт амьдарч байгаа дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг аймгуудын Засаг даргын Тамгын даргын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиуд хамтран зохион байгуулна.

        Харин нийслэл хотод Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотноо ирээд буй Б.Сейлхан, Хэнтий аймгаас ирсэн Т.Лувсансүх, Дархан-Уул аймгаас ирсэн ахмад дайчин Б.Ядамсүрэн, Дундговь аймгаас ирсэн Н.Пүрэвжалба нарт ЗХЖШ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас томилогдсон цөөн тооны бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж байна.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227