• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОНОГИЙН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Нийтэлсэн: 2021-09-28 11:37:03
Үзсэн: 66

ХОНОГИЙН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Нийтэлсэн: 2021-09-28 11:37:03 Үзсэн: 66



       

        Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, Нисдэг тэрэг засварын төв, Хангалт үйлчилгээний батальоны бүрэлдэхүүнтэй “Нисэхийн засварын төв, Хангалт үйлчилгээний батальон өөрийн хүч хэрэгсэлтэйгээр заагдсан районд шилжин байрлаж, үүрэг гүйцэтгэх үеийн ажиллагаа” сэдвээр хоногийн сургуулийг зохион байгууллаа. Хоногийн сургуулиар боловсруулсан бодлого, шийдвэрийг тактикийн түвшинд Хангалт үйлчилгээний батальон, Нисэхийн техникийн засварын төв хэрэгжүүлж, хээрийн байрлалд тодорхой тооны хүч хэрэгсэлтэйгээр шилжин байрлаж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг хангалаа.

       Энэ хүрээнд хээрийн аэродромд нислэг хүлээн авах, аэродромын хангалт зохион байгуулах ажиллагааг станцын тоот болон салаа, ротын түвшинд бэлтгэл жигдрэлтээ хангаж, станцуудын ажиллагааг жигдрүүлсэн байна. Хоногийн сургуулиар суралцагчдын бие бүрэлдэхүүнээ удирдах, баримт бичиг боловсруулах дадлага, ур чадвар дээшилсэн юм.

Эх сурвалж: “Соёмбо мэдээ” цахим сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227