• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ВАРРАП МУЖИЙН ВАУ ХОТОД БАЙРЛАХ БАРУУН БҮСИЙН ШТАБТ АЙЛЧЛАВ
Нийтэлсэн: 2021-09-23 10:56:18
Үзсэн: 115

ВАРРАП МУЖИЙН ВАУ ХОТОД БАЙРЛАХ БАРУУН БҮСИЙН ШТАБТ АЙЛЧЛАВ
Нийтэлсэн: 2021-09-23 10:56:18 Үзсэн: 115



   

               БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбатын удирдсан штабын зарим бүрэлдэхүүн ажиллагааны газар оронтой танилцах, бусад бүсийн хариуцлагын бүс, ажиллагааны онцлогтой танилцан, туршлага судлах зорилгоор ажлын айлчлалуудыг төлөвлөсний дагуу Варрап мужийн Вау хотод байрлах Баруун бүсийн штабын үйл ажиллагаатай танилцахаар 9 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд айлчлав.

             Баруун бүсийн командлагч Этоип Улсын бригадын генерал Mеашо Хагос Сеюум болон түүний штаб зочдыг найрсгаар хүлээн авч ажиллагааны газар орон болон штабын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, ажлын онцлог, дэвшилтэт арга барилын талаар харилцан туршлага солилцов.

         НҮБ-ын Баруун бүсийн ажиллагаа хариуцсан дарга ноён Сэм Мухумур /HOFO/ бригадын генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзан нөхөрсөг, ажил хэрэгч яриаг өрнүүлсэн. Түүнчлэн НҮБ-ын баазад байрлах Бангладеш Улсын мотобуудлагын батальон, БНХАУ-ын Инженерийн ротын үйл ажиллагаатай танилцсан байна.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423