• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-09-09 08:41:03
Үзсэн: 107

ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-09-09 08:41:03 Үзсэн: 107



        Энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлт, цэрэг спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь Сургалтын төвд үргэлжилж байна.

       Тэмцээний автомат буудлагын эрэгтэй төрөлд ахлах ахлагч Ж.Оюунгэрэл /013/, Б.Төртогтох /015/, сургагч ахлагч Г.Хатанбаатар /084/, эмэгтэй төрөлд ахлагч А.Эрдэнэчимэг /016/, Ариунтунгалаг /011/, хошууч Б.Батдэмбэрэл /029/, гар бууны тогтоол буудлагын эрэгтэй төрөлд хошууч Л.Соронзонболд /015/, дэд хурандаа Д.Сүхбат /256/, хошууч Б.Хэнзээ /124/, эмэгтэй төрөлд ахлах ахлагч Н.Эрдэнэсувд /119/, хошууч Д.Эрдэнэбулган /065/, ахлах дэслэгч Б.Оксана /110/ нар эхний байруудад шалгарлаа. Мөн хурдан буудлагын эрэгтэй төрөлд ахмад П.Оюунбат /084/, М.Болд-Эрдэнэ /013/, хошууч П.Баярхүү /326/, эмэгтэй төрөлд ахлагч А.Саранзаяа /331/, ахмад Т.Дэлгэрмаа /032/, ахмад Б.Хандсүрэн /330/ нар манлайлсан ба эрэгтэй багийн нэгдсэн дүнгээр хурандаа Н.Бат-Эрдэнэ /310/, Д.Шинэбаяр /084/, Ц.Батсайхан /015/, эмэгтэй багийн нэгдсэн дүнгээр хурандаа Ц.Буянжаргал /311/, Ж.Мөнхбаяр /032/,    Н.Бат-Эрдэнэ /330/ нар тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

        Цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөн зохион байгуулж буй энэ тэмцээнд олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, түүнчлэн 20 гаруй түрүүч, байлдагч нар оролцож байна.

        Ташрамд сонирхуулахад, энэ жил туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг эрэлхийлсэн ач холбогдолтой алхам болж байгаа юм.

Эх сурвалж: “Соёмбо мэдээ” сонин

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 185
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 238