• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ХУРАНДАА Н.НЯМЖАРГАЛД ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-28 16:20:20
Үзсэн: 362

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ХУРАНДАА Н.НЯМЖАРГАЛД ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-05-28 16:20:20 Үзсэн: 362



Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргалыг хүлээн авч уулзаж, талархал дэвшүүллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Олон улсын энхийг сахиулагчийн өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын эмэгтэй цэргийн алба хаагчдын энхийг сахиулах зам мөрийг гаргасан эрхэм танд баяр хүргэе. Таны гаргасан зам мөрөөр өнөөдөр давхардсан тоогоор 800 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулж, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна. Олон орны цэрэг дайчидтай мөр зэрэгцэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй нийт энхийг сахиулагчдаар Монголын ард түмэн ямагт бахархдаг. Та бүхний зүтгэлийг НҮБ-ын удирдлага өндрөөр үнэлж, энхийг сахиулах бүх хүчинд үлгэр дуурайлал болохуйц өндөр жишиг тогтоосон хамгийн зоригтой, эрэлхэг, шийдэмгий хэмээн тодорхойлсон нь манай цэрэг дайчдын ур чадварыг дүгнэсэн томоохон үнэлгээ гэж үзэж байна" хэмээгээд Гадаад хэргийн яамны "Жуух бичиг"-ийг гардуулан өгсөн юм.

Хурандаа Н.Нямжаргал нь 2006 онд ахмад цолтой байхдаа Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Монгол Улс өдгөө НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423