• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧИД “ЭНХИЙН ТӨЛӨӨ-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” УРИАН ДОР ГҮЙВ
Нийтэлсэн: 2021-05-28 15:40:44
Үзсэн: 289

АЛБА ХААГЧИД “ЭНХИЙН ТӨЛӨӨ-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” УРИАН ДОР ГҮЙВ
Нийтэлсэн: 2021-05-28 15:40:44 Үзсэн: 289



“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн командлалаас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчны цэвэрлэгээ хийж, өнгө үзэмжийг нь сайжруулсан бол өнөөдөр “Энхийн төлөө-эрүүл амьдрал” уриан дор гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

Гүйлтийн тэмцээнд Улаанбаатар цэргийн хүрээний 300 гаруй баг, тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, “Энхийн төлөө-эрүүл амьдрал”-ыг эрхэмлэж буйгаа онцлов.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нарын албаныхан оролцсон юм. Бригадын генерал Б.Баатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-аас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон зарласан энэ өдрийг Монгол Улсын Зэвсэгт хүчин цэрэг хандивлагч орны хувьд 2005 оноос хойш ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан энхийг сахиулагчдын хувьд энэ өдрийг “Энхийн төлөө-эрүүл амьдрал” уриатайгаар гүйлтийн тэмцээнийг хамтдаа зохион байгуулж байна” хэмээгээд баг, тамирчдад амжилт хүссэн юм.

Тэмцээнд эрэгтэй цэргийн алба хаагчид насны ангиллаар 5-10 км, эмэгтэй эмэгтэй цэргийн алба хаагчид 5 км зайд уралдаж, шилдгүүдээ тодруулсан юм.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423