• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-31 18:19:52
Үзсэн: 560

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-31 18:19:52 Үзсэн: 560



   

   ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 3 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, Цэргийн тангаргаа давтлаа. Мөн тухайн сард үүрэг гүйцэтгэлт, сурлага, сахилга зохион байгуулалтаараа хамт олноо тэргүүлэн ажилласан тэргүүний тасаг, офицер, ахлагч нарыг шагнаж урамшуулсан юм. Гуравдугаар сарын тэргүүний тасгаар ахлах ахлагч Ш.Жамсран захирагчтай тасаг, тэргүүний офицероор цэргийн багийн эмч, ахлах дэслэгч Г.Маналжав, тэргүүний ахлагчаар жолооч-буудагч, ахлагч А.Гантогтох нар шалгарлаа. Шагналыг багийн захирагч, дэд хурандаа Э.Амартүвшин гардуулан өгч, энхийг сахиулах эрхэм үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.

Ахлах дэслэгч П.Отгонбаатар

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423