• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮСИЙН КОМАНДЛАГЧ, ХУРАНДАА Б.ЭРДЭНЭБАТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2021-02-25 15:55:43
Үзсэн: 102

БҮСИЙН КОМАНДЛАГЧ, ХУРАНДАА Б.ЭРДЭНЭБАТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2021-02-25 15:55:43 Үзсэн: 102




    БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд өнөөдрийн байдлаар цэрэг, цагдаагийн 14200 алба хаагч үндсэн зургаан бүсэд буюу Хойд, Юнити, Зүүн, Өмнөд, Баруун болон Жуба бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа юм. НҮБ-ын баазын ойролцоо байрлаж буй орон нутгийн энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг энхийг сахиулагчдаас Өмнөд Судан улсын шилжилтийн Засгийн газарт хүлээлгэж өгөх ажиллагааг шат дараалалтай хэрэгжүүлж байна.
Жуба бүсийн командлагчаар томилогдсон хурандаа Б.Эрдэнэбат энэ сарын 18-нд ажлаа хүлээн авч Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлиш Тинайкар, Хүчний штабын дарга, бригадын генерал Негал Бест нартай биечлэн уулзлаа.
    Энэ үеэр ажиллагааны цагийн байдлын талаар мэдээлэл авсны зэрэгцээ Жуба секторт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд санал бодлоо солилцон үүрэг, чиглэл авсан юм. Мөн уулзалтын дараа “UNMISS” ажиллагааны Хүчний штабын хэлтсийн дарга нар тус тусын чиглэлээр танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцов.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423