• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ДҮГНҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-02-15 12:04:44
Үзсэн: 362

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ДҮГНҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-02-15 12:04:44 Үзсэн: 362



   Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг НҮБ-ын мандатаар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын хүндрэлтэй нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж, бэлэн байдлын бэлтгэлжилтын түвшинг ахиулсаар байна.

Тодруулбал, “Юнити” секторын штабаас 2021 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдалд үнэлгээ хийж, бие бүрэлдэхүүнийг ажиллагааны газар оронд НҮБ-ын мандатаар заагдсан үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлтийн явц, үйл ажиллагааг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгсөн юм.

Тус шалгалтаар мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүн болзошгүй цагийн байдалд хэрхэн ажиллах, тасаг, нэгжүүдийн баримт бичгийн боловсруулалт, “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлал болон “Юнити” сектороос ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилт, коронавирус цар тахлын үед бие бүрэлдэхүүний халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж буй байдал, цэргийн багийн хүний нөөц, ажиллагааны бэлэн байдал, харуул хамгаалалт, эргүүл, цувааны үүрэг гүйцэтгэлт, материал, техникийн хангалт, ажиллагааны төлөвлөлт, холбоо мэдээлэл, соёл хүмүүжил, иргэн-цэргийн харилцаа гэсэн чиглэл тус бүрээр үзлэг явуулж, дүгнэв. “Юнити” секторын штабынхан нэгдсэн шалгалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багт “Үүрэг гүйцэтгэх боломжтой” гэсэн үнэлгээ өгсөн юм.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423