• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН БАГ АНХНЫХАА ТУСГАЙ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2014-09-01 16:21:42
Үзсэн: 91

ЦЭРГИЙН БАГ АНХНЫХАА ТУСГАЙ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2014-09-01 16:21:42 Үзсэн: 91



БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IV Мотобуудлагын батальоны харуцлагын бүсэд НҮБ-ын Ми-8 нисдэг тэрэг Бентью баазаас баруун урагш 7 км-ийн зайд осолдсоныг батальоны шуурхай бүлэг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 15.00-20.30 цагийн хооронд НҮБ-ын холбогч 2 офицер, 5 энгийн ажилтан, осол болсон газар, нисдэг тэргийг хамгаалалтад авах тусгай үүргийг амжилттай гүйцэтгэлээ.

    Нисдэг тэрэг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй UNO-537 дугаартай Вау хотоос Рубоконагийн чиглэлд байсан ба экапажийн бүрэлдэхүүний 3 нь ослын газар дээр амь үрэгдэж, нэг туслах нисэгчийг яаралтай татан гаргаж амь насыг нь аварсан байна.

     Осол болсоны дараа IV Мотобуудлагын батальоны захирагч хурандаа М.Батчулуун НҮБ-ын шинжээчдийн багт ажиллаж ослын газарт үзлэг явуулан нисдэг тэргэний хар хайрцагыг олж цэргийн хүчний штабруу амь үрэгдсэн нисэгчдийн цогцсыг агаараар тээврлэх ажлыг зохин байгуулсан байна.

     Шинжээчдын бүлгийг ослын газарт ажиллах хугацаанд буун дуу тасралтгүй явагдаж цагийн байдал тогтворгүй байсан хэдий ч батальоны шуурхай бүлэг хамгаалтыг дээд хэмжээнд зохион байгуулан явуулжээ.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423