• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ДАЙЧИН ТУГ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДААР АЯЛАВ
Нийтэлсэн: 2014-02-26 15:18:57
Үзсэн: 93

“ДАЙЧИН ТУГ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДААР АЯЛАВ
Нийтэлсэн: 2014-02-26 15:18:57 Үзсэн: 93



Монгол цэргийн музей, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Ахмадын хороо, болон 1,2,3-р хороодын засаг дарга нартай  хамтран өнгөрсөн долоо хоногт Ерөнхий боловсролын 20, 51, “Гэгээрэл бүрэн дунд сургууль”-д “Дайчин тугийн аялал” зохион байгууллаа. 

Уулзалтанд БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, дүүргийн  ахмадын хорооны дарга Ц.Эрдэнэбат, гүйцэтгэх захирал С.Ичинхорлоо, 1-р хорооны засаг дарга Одонтунгалаг, 2-р хорооны засаг дарга Ариунзул, 3-р хорооны засаг дарга Ганбат, 51-р сургуулийн захирал Энхтуул, Халхын голын дайн  болон баруун хилийн тулгаралтанд оролцож явсан ахмад дайчин С.Дагва, Ү.Гончигзэвэг, Д.Мижиддорж, Б.Дулам, Ц.Лувсандорж, Г.Халтар нар оролцсон юм. “Дайчин тугийн аялал” ажиллагаанд  “Халх голын дайны ялалтын түүхэн ач холбогдол, уламжлал” сэдвийн дор 1939 оны дайнд  МАХЦ-ээс оролцсон 5,6,8-р морьт дивизүүд, нисэх онгоцны нэгдүгээр хорооны байлдааны тугийн танилцуулгыг Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний  ажилтан  М.Бямбарагчаа хийж, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, дэслэгч Ган-Эрдэнэ “Эх оронч үзлийн тухай ойлголт, төлөвшил”-ийн тухай илтгэл тавьж, сурагчдын санаа бодлыг ч сонслоо. Энэхүү арга хэмжээнд 300 гаруй сурагч хамрагдлаа.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226