• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРСАН СУРГУУЛЬ, ДАДЛАГАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Нийтэлсэн: 2014-09-01 16:17:07
Үзсэн: 93

ХАМТАРСАН СУРГУУЛЬ, ДАДЛАГАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Нийтэлсэн: 2014-09-01 16:17:07 Үзсэн: 93



Афганистан Улсад явагдаж буй “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүн сарын ажлаа дүгнэн шилдэгүүдээ тодрууллаа. Сарын ”Тэргүүний офицер’’-оор ажиллагааны офицерийн туслах, сургалтын офицер ахмад Ж.Намсрай /120/, “Тэргүүний ахлагч’’-аар нисэх зурвасын хамгаалалтын салааны захирагчийн орлогч сургагч ахлагч Д.Ариунболд /027/, “Бүтээлч цэргийн алба хаагч”-аар шалган нэвтрүүлэх, хамгаалалтын салааны буудагч, дэд ахлагч Л.Батаа /124/,  “Тэргүүний хамт олон”-оор дэд ахлагч Б.Тамир /120/ захирагчтай дотоод шалган нэвтрүүлэх, хамгаалалтын бүлгийн хамт олон шалгарлаа.

     8 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд цэргийн баг АНУ-ын “Шинданд” баазын 47 дугаар гарнизон, гал командын алба, хээрийн II шатны эмнэлэг, Хуурай замын цэргийн “Bobcat” томилгоот хүчинтэй нэгдсэн дадлага, сургуульд оролцож, тавигдсан үүргийг амжилттай биелүүлэн баазын удирдлагаас өндөр үнэлэлт авлаа.

    Цэргийн багийн хамт олон анги, салбараа сурталчлах ажлыг зохион байгуулан явуулж байгаа бөгөөд 8 дугаар сард Зэвсэгт хүчний 011, 013, 014, 016, 027, 032, 123, 124, 142  дугаар ангиудыг сурталчлах арга хэмжээ явагдлаа.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247