НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний командлагч хошууч генерал Делали Джонсон Саки 2014.02.21-нд Бентью баазад айлчиллаа. Түүнийг айлчлахад НҮБ, Монгол улсын төрийн дуулал эгшиглэж батальоны хүндэт харуул жагсан хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.
Айлчлалын гол зорилго нь цагийн нөхцөл байдалтай газар орон дээр нь танилцах байсан бөгөөд Батальоны захирагч хурандаа Б.Эрдэнэбат хүчний командлагч болон түүнийг дагалдан яваа зочид төлөөлөгчдөд орон гэрээсээ дайжсан иргэдийн лагерийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг монголын цэргийн батальон хэрхэн хангаж байгаа, өнгөрсөн хугацаанд юу хийж гүйцэтгэснээ зэргээ товч зурагт танилцуулгаар үзүүлж илтгэсэн юм.
Тэрээр орон гэрээсээ дайжсан иргэдийн лагераар биечлэн танилцсаны дараа орон гэрээсээ дайжсан иргэдийг хамгаалах нь бидний үндсэн гол үүрэг гэдгийг сануулаад төвийг сахих байр суурь барьж, техник хэрэгслээ ариг гамтай хэрэглэх, НҮБ-ын нэр төрийг өндөрт өргөж явах, хүмүүнлэгийн байгууллага, тэдгээрийн ажилтан алба хаагчдад туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн хошууч генерал тус мужид хяналтаа тогтоогоод байгаа 3-р дивизийн захирагчтай уулзаж, цагийн байдлын мэдээ цуглуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.
