• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2014" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ
Нийтэлсэн: 2014-03-17 15:02:20
Үзсэн: 102

"ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2014" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ
Нийтэлсэн: 2014-03-17 15:02:20 Үзсэн: 102



Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан "ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2014" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Тэргүүн байранд - Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга.
Дэд байранд - яруу найрагч Санзайгалсангийн Ууганбаяр.
Гутгаар байранд - Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лхамсүрэнгийн Ганзул
Тусгай байранд - Болор цомын шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Чулуунбаатарын Ууганбаяр нар тус тус байрууд эзэллээ. Наадамд оролцсон нийт яруу найрагчиддаа амжилттай оролцсонд нь талархал илэрхийлж байна.ингээд тэргүүн байранд орсон яруу найрагчдын шүлгүүдийг хүргэж байна. 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.БАТТУЛГА (Тэрүүн байр)

БИ-ЭХ ОРНЫ ЦЭРЭГ

Гал усны орчлонд хүний заяаг онох л гэж онов, би

Газар тэнгэрийн савслаганд ээжийнхээ хэвлийг олох л гэж олов би

Гайхамшгийн дээд Монголдоо нуган амиар ??эрэлтэх л гэж гэрэлтэв, би

Гангарч эгшиглэх сэтгэлийн дуугаа өргөх л гэж өргөв, би

Би-Эх орныхоо эгэл нэгэн хүү нь билээ

Хэнзхэн багын тунгалаг инээд минь

Хар нүдэн булаг болчихсонд итгэнэм, би

Хээрийн салхины гэрэлт амьсгалаар

Зөн совин минь сэвэлздэг гэж сэтгэнэм, би

Уул уулын тань оргилд зүүдээ нуучихсан, би

Ус усны тань ундаргад үрсээ аргамжчихсан, би

Аяа ийм болохоор таныгаа дээдлэх хайр минь

Алдхан бие үгүй болсон ч гэрэлтсээр л байх болно

Эх орныхоо бүтэн заяаны халуун амь

Бүрэн уянгын тусгаар тогтнол оо

Гантиг мэт үсгээр тань гэрэлт хөшөө босгоно, би

Гал зул мэт үсгээр тань гэгээн хайраа мөнхөлнө, би

Бороо мэт үгсийн тань зүсрээнд бодлын шүхэртэй алхана, би

Богинохон зурсхийх амьдралаа таныхаа цэцэрлэгт өнгөрөөнө, би

Би-эх хэлнийхээ торгон цэрэг билээ

Сэлэмний ирнээс цацарсан энэ амьдралаас ч дутах нь үгүй

Сэтгэлийн гэгээ-Эх хэлнийхээ торгон цэрэг нь явъя

Газар нутгаа хамгаалсан хааны зарлиг адил

Гайхамшигт бадаглалыг би Монгол хэлээрээ сийлж явъя

Түргэн жагсаал болоход галын эгнээнд нь торойх

Торгон цэрэг билээ, би

Түүчээ түүчээ эрсийн эр зоригийг хурцалсан

Төгөлдөр цэрэг билээ, би

Би-Эх орны цэрэг

Би-Эх хэлний цэрэг ээ

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Л.ГАНЗУЛ (Дэд байр)

МИНИЙ ИХ ТАВИЛАН

Далайн чимээ үмхэн живж байгаа арлын

Цахлайн сүрэг загасны тавиланг шүтэж байхад

Далиан даалгүй унахдаа ч эх газар мөргөх

Даан ч агуу хувь тавилантай би ...

Сүүдэртээ ч итгэх итгэлгүй хүн төрөлхтөний хормойгоос

Нар зүүгдэн жаргаж байхад

Шүүдрийн тунгалгийг туучин ижийдээ харьдаг

Хүүхэд багын дурсамжтай би

Гүн сарны мандал руу

Чоно харайх уулын

Хөндүүр алтан цуурайд

Дэлхий одоо ч цочиж байгаа

Үлбэгэр гэрлийн зайд шахцалдан аж төрөх хүмүүс

Харанхуйг зүхэн гуниж байхад

Түнэр ойн цоорхойд түүдэг ноцоон өглөөг үзэх

Ихийн их ерөөлтэй би ...

Хүмүүс аз жаргалтай хөөцөлдөн тоглож

Нэгэн насны үйлийг эдэлж байхад

Навчны хонхорхойд тэнгэрийн дагины нулимс хонохыг харж

Холын бурхадын гоо үзэсгэлэнд дурладаг би

Хүмүүс дэлхийн хэвлий рүү буу шагайж

Ариун бүхнийг олзолж явахад

Хүсэл тэнгисийнхээ эрэг дээр нар асган тоглож суудаг

Хаадын хааны соёрхсон дүүрэн их амгалантай би...

Далайн чимээ үмхэн живж байгаа арлын

Цахлайн сүрэг загасны тавиланг шүтэж байхад

Далиан даалгүй унахдаа ч эх газар мөргөх

Даан ч агуу хувь тавилантай би ...

 

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч  Ч.УУГАНБАЯР (Гутгаар байр)

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226