“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан 224 хүчит бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд 2014 оны 03 дугаар сарын 16 ны өдөр амжилттай зохион байгуулан явагдлаа.
Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож үзэж сонирхлоо.
Бяр чадал уран мэхийг уралдуулан барилдсан энэ удаагийн барилдаанд Гончигдамба гарьд бэлтгэл сургуулилт маш сайн байгаа гэдгээ нотлож Пүрэвсайхан начиныг тойгдох мэхээр хялбархан өвдөглүүлж Монгол улсад зэвсэгт хүчний салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд 8 даван түрүүллээ.