• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Нийтэлсэн: 2014-03-21 14:50:36
Үзсэн: 94

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Нийтэлсэн: 2014-03-21 14:50:36 Үзсэн: 94



Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Ц.Бямбажав болон цэрэг, хүчний байгууллагуудын төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 68 жилийн өмнө буюу 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 18-нд тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Харин 1990 оноос хойш монголчууд энэхүү баярыг “Цэргийн баяр” нэрийн дор тэмдэглэж байгаад, 2011 онд УИХ-ын тогтоолоор “Монгол цэргийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Ц.Бямбажав нар хүндэтгэлийн ёслолын ажиллагааны дараа нийт монгол эрчүүддээ монгол цэргийн баярын мэнд хүргэлээ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226