• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАЛУУ АВЬЯАСТАН
Нийтэлсэн: 2015-04-16 14:50:59
Үзсэн: 47

ЗАЛУУ АВЬЯАСТАН
Нийтэлсэн: 2015-04-16 14:50:59 Үзсэн: 47



     Аль ч анги, салбарт нуугдмал авьяастнууд байдаг. Энэ бичигдээгүй нээлтийг 337 дугаар ангиас олж харлаа. Агаарын хөлгүүдийг тосон будгаар гайхалтай ур чадвартайгаар бодит мэт зурсан бүтээлүүд тус ангийн Соёлын төвд олноороо байх. Хэний бүтээл вэ? гээд эзнийг нь тодруулбал хол биш ойрхон байв.  Мэргэжлийн хүний гар, сэтгэлийн ураар бүтсэн гэмээр уран зургийн олон арван бүтээлийн эзэн нь тус ангийн техникч, дэслэгч П.Энхзаяа ажээ.

  Налайхын уугуул энэ залуу Ахлагчийн сургуулийн анхны төгсөгч, 337 дугаар ангийн унаган “цэрэг”. Тэрбээр 2010 онд БХИС-ийг авто ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэж, офицерын албаны гараагаа мөн л төрөлх ангиасаа эхэлжээ. Түүний намтар товчхон, харин зурсан зургуудынх нь тухай бол урт яриа хөвөрнө. Сурагч байхаас л уран зурагт шимтэн суралцаж, хожмоо бие даасан уран бүтээл туурвидаг болжээ.

  -Нисэх хүчний 90 жилийн ойд зориулан цэргийн зориулалттай онгоцны түүхчилсэн зургийн үзэсгэлэнг хурандаа Н.Очирбаттай хамтран гаргахаар зурж эхлээд байна. Уран зураг боловч цэргийн нисэх хүчний түүхийг харуулсан өвөрмөц үзэсгэлэн болох байх гэж дэслэгч П.Энхзаяа ярьсан юм. Түүний ярианаас бас нэг авьяастан энэ ангид байдгийг мэдлээ. Хурандаа Н.Очирбатын зурсан хэд хэдэн зургийг ч харлаа. Залуу авьяастан,  зураач, дэслэгч П.Энхзаяа, хурандаа Н.Очирбат нарын хамтарсан үзэсгэлэнд усан будгаар зурсан 40 гаруй зураг тавигдахаар төлөвлөгдөн түрүүчээсээ бэлэн болоод байна.

Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226