
Оросын Холбооны Улс нь жил бүрийн 05 дугаар сарын 09-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан байна. Монгол Улсын хувьд анх удаагаа оролцох гэж байна.
Парад алхах бүрэлдэхүүний бэлтгэлийн явцтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс танилцлаа.


Энэхүү цэргийн ёслолын жагсаалд ОХУ болон АНУ, Франц ,Англи, Польш, Армени, Казахстан, Молдав, Таджикистан, Украин, Азербайджан, Белорусс, Киргизстан, Туркменистан улсын нийт 11 мянга орчим цэргийн алба хаагчид, 150 орчим цэргийн техник, 120 орчим нисэх онгоц оролцжээ.
Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд нийслэл Москва хотын Улаан талбайд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно. Нийт 75 цэргийн алба хаагчаас Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, 5 нь хугацаат цэргийн алба хаагч. Дээрхи цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай.

Бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлийг зохих түвшинд эзэмшсэн. Москва хотноо зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга бригадын генерал Ж.Бадамбазар, АУГ-ын орлогч, АУТХ-ийн дарга хурандаа С.Дашзэвэг, 032 дугаар ангийн захирагч хурандаа Л.Батболд нар 2015 оны 4 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд оролцоод ирсэн юм.