Зэвсэгт хүчний 93 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай цэргийн багийн захирагчийн тушаалаар тусгай төлөвлөгөө гарган дараах арга хэмжээг зохион байгуулла. Мармал баазад хамтран үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн алба хаагчдад Монгол улс, зэвсэгт хүчин, өв соёл, ахуйн амьдралыг сурталчилах ажлыг зохион байгуулж, Монгол гэрийг баазын амралт тоглоомын Атриум талбайд барьж, үндэсний онцлог, түүх соёлыг харуулсан зурагт хуудсуудыг байрлуулжээ.

.jpg)
Зэвсэгт хүчнийг сурталчилах ажлын хүрээнд жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолтыг бэлтгэн үзүүлсэн нь зочид төлөөлөгчид, гадаадын ЦАХ-дын сэтгэлд нийцсэн томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.

.jpg)