• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД 5-Р САРД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ОРНО
Нийтэлсэн: 2014-03-31 14:38:23
Үзсэн: 106

“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД 5-Р САРД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ОРНО
Нийтэлсэн: 2014-03-31 14:38:23 Үзсэн: 106



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан- Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж  гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Мөн энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргана.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлууд хийгдэж эхлэх юм. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226