"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

     "Хааны эрэлд-2019" энхийг сахиулах олон улсын сургуулийн төлөвлөлтийн төгсөлтийн шатны хурал энэ сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Төгсөлтийн шатны хуралд Монгол Улс, АНУ, Япон, БНСУ, БНЭУ, Канад, Катар, Австрали, Швед, Индонези зэрэг 10 орны 60 гаруй цэргийн алба хаагч оролцож, "Хааны эрэлд-2019" сургуулийн сургалтуудын талаар нэгдсэн шийдвэрт хүрсэн юм. Энэ жилийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал, "Дэлхийн энхийн төлөөх санаачилга" байгууллагууд хамтран зохион байгуулах бөгөөд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, сургалтын цар хүрээг өргөжүүлсэн байна. Сургуулийн хүрээнд команд штабын сургууль, ротын сургууль, салаадын тактикийн хээрийн сургууль, штабын сургалт дадлага болон чадавхыг нэмэгдүүлэх бусад сургалтууд явагдана. Чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудад иргэдийн үймээнтэй тэмцэх, байрзүйн сургалтууд шинээр нэмэгджээ. Дашрамд дурдахад "Дэлхийн энхийн төлөөх санаачилга" нь хамгийн сүүлд 2016 онд уг олон улсын сургуулийг хамтран зохион байгуулалцсан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд олон талаар туслалцаа үзүүлж байсан байгууллага юм. Төгсөлтийн шатны хурлын хаалтын ёслолд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар оролцож, уг сургуульд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлагууд болоод хамтран зохион байгуулагч Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал, "Дэлхийн энхийн төлөөх санаачилга" байгууллагуудад талархал илэрхийлсэн юм. Энэ жилийн сургууль ирэх 6 дугаар сард зохион байгуулагдах бөгөөд 30 гаруй орны цэргийн алба хаагч оролцох гэнэ. 

"Хааны эрэлд" сургуульд өнгөрсөн 16 жилийн хугацаанд таван тивийн 52 орны 15 мянга гаруй цэргийн алба хаагч хамрагдсан байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 05 сарын 16

ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 04 сарын 29

"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1206

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019