МЭНДЧИЛГЭЭ

2019 оны 02 сарын 08

         Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, ажилтан албан хаагчид, гадаад улсуудад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ айлчлан ирж буй билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн, сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 

     Улиран одож байгаа шороон нохой жил Зэвсэгт хүчний хувьд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундран бялхаж, Зэвсэгт хүчний хөгжлийг урагшлуулсан өнөтэй сайхан жил болон улирч, түүхийн хуудаснаа үлдэж байна. Батлан хамгаалах салбарын багц хуулиудад нийцүүлэн Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг дээшлүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцоход ихээхэн амжилт гарган Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг зузаатгалаа. 

       Бидний хамтдаа бүтээсэн амжилт бүхэн маань халуунд халж, хүйтэнд хөрж, чөмгөө дундартал зүтгэсэн ахмад үеийнхний маань үйл хэргийн залгамжлал, өнөөдөр эх орондоо тангараг өргөн эр цэргийн албанд мөр зэрэгцэн алба хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, ирээдvй өөд итгэлтэй тэмүүлсэн цэргийн алба хаагчдын маань нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлийн маань үр бүтээл билээ. 

       Буурлаа хүндэтгэж, буян ерөөлийг нь сонсдог ухаан билэг төгс манай ард түмний өвлийг өнтэй давж, урин дулаан улиралтай учран золгосноо тэмдэглэдэг утга төгөлдөр, уламжлалт их баяраа хотол түмнээрээ өнгөтэй өөдтэй, өргөн дэлгэр тэмдэглэхээр хөдөө, хотгүй хэн бүхэн бэлтгэж, идээ шүүсээ базаадаг нь ирж байгаа жилийнхээ өнгө, төрхийг бэлгэддэг уламжлалт эрхэм ёс билээ. 

     Сар шинэдээ сайхан шинэлж, айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ аз хийморьтой, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, айл хотлоороо амар мэнд, энх тунх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Р.СҮХБАТ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1152

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019