ЭЛЧИН САЙД Ж.ЛАНГТРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 01 сарын 18

     УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ж.Лангтриг үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хоёр орны харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж байгаад, тэр тусмаа Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд гүнзгийрч, ялангуяа сургалт, боловсролын чиглэлээр амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд 2014 онд Австрали улсад айлчлан хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш жил бүр хоёр талын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд уг санамж бичгийн хэрэгжилт болгон манай улсын цэргийн алба хаагчдаас Австрали улсын Команд штабын коллежид 2015 оноос эхлэн суралцаж, энэ оны хичээлийн жилээс Австрали улсын Батлан хамгаалахын академид нэг сонсогч суралцуулах болсон зэрэг цөөнгүй зүйлийг онцлон дурдаад талархаж байгаагаа хэлсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1152

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019