
ЗОРИЛГО:
Цэргийн захиргааны удирдлагын манлайллыг төлөвшүүлж, цэргийн урлагийн өөрчлөлт, шинэчлэлтэд тулгуурлан сургалт бэлтгэлийг шинэлэг аргаар явуулан, Хуурай замын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах,
ЗОРИЛТ:
- Хуурай замын цэргийг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, нэгтгэл, ангийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх,
- Цэргийн сургалт бэлтгэлийн агуулга технологийг боловсронгуй болгох, сүүлийн үеийн цэргийн ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжид тулгуурлан бүх түвшинд сургалт, дадлагын чанар, үр дүнг нэмэгдүүлэх,
- Хүн төвтэй цэргийн албыг бэхжүүлэх, алба хаах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, иргэд, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх
- Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, шинэ бүтээл, овончтой санал, инновацийг хөгжүүлэх,
- Хүний нөөцийн нөхөн хангалтыг нэмэгдүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх болон мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулан хөгжүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах,
- Хуурай замын цэргийн материал, техникийн хангалтын чанар, үр нөлөөг сайжруулж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх,