Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэр,
1. Томилох тухай.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний .... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарыг тус тус томилохоор шийдвэрлэв.
2. Цэргийн цол олгох тухай.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт, 26.3 дахь хэсэг, 26.3.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 41 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 3.7 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн хурандаа цолыг-7, хошууч цолыг-2, ахмад цолыг-1, ахлах дэслэгч-2 бүгд-12 офицерт албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгохоор шийдвэрлэв.
3. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл чөлөөнд байгаа ахмадуудыг Төрийн одон медалиар шагнуулах тухай.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад настнуудаас
“Сүхбаатарын одон”- оор – 1;
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон” – оор – 11;
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” - оор - 4;
“Цэргийн гавьяаны одон”- оор - 47;
“Алтан гадас одон” – оор – 17;
“Цэргийн хүндэт медаль” – аар – 150;
“Хөдөлмөрийн хүндэт медаль” – аар - 80;
“Энхийн төлөө медаль” – аар – 1,
бүгд 311 офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад настны нэр санлыг тус тус Батлан хамгаалах яаманд уламжлахаар шийдвэрлэв.
4. Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч нарын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах тухай.
Цэргийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг үндэслэн 2020 онд цэргийн алба хаах хугацааг сунгах офицер, ахлагч нарын нэрийг батлав.
5. Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч нарт цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай.
Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 онд захиргааны санаачилгаар болон өөрийн хүсэлтээр цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгох цэргийн алба хаагчдын нэрийг батлав
6. Удирдах албан тушаалд 4-өөс дээш жил ажиллаж байгаа цэргийн алба хаагчдын тухай.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.5 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Удирдах албан тушаалд 4-өөс дээш жил ажиллаж байгаа офицеруудын ажиллах хугацааг нэг жилээр сунгах, сэлгэн ажиллуулах, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох нэрийг батлав
7. Тусламж, тэтгэмж олгуулах тухай.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалт, Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 14.6 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай” 2017 оны 316 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хоёр чөлөөнд байгаа офицерт тэтгэмж, нэг бэлтгэл ахлагч, нэг ажилтан албан хаагчид тусламж тус тус олгохоор шийдвэрлэв.