ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсээс төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй харилцан ажиллагааг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг өргөжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Монбейкери” ХХК-тай хамтран Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, тус компаний бүтээгдэхүүний дээжээс “Төрсөн өдрийн бялуу”-г гардуулж өглөө.
Тус арга хэмжээнд “Монбейкери” ХХК-ны байгууллага хариуцсан мэргэжилтэн М.Цэлмэг, төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлж буй 11 цэргийн алба хаагч, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Цаашид тус компанитай хамтран сар бүр уламжлал болгон Зэвсэгт хүчний анги, байгууллагын цэргийн алба хаагчдын төрсөн өдөр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд “Төрсөн өдрийн бялуу” бэлэглэж байх юм.

