• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦААШДАА БИДЭНД БАЙНГЫН БЭЛТГЭЛ ХЭРЭГТЭЙ
Нийтэлсэн: 2017-08-28 10:44:33
Үзсэн: 102

ЦААШДАА БИДЭНД БАЙНГЫН БЭЛТГЭЛ ХЭРЭГТЭЙ
Нийтэлсэн: 2017-08-28 10:44:33 Үзсэн: 102



Цэргийн наадам буюу цэргийн тусгай мэргэжлийн олон төрөлт тэмцээн ОХУ, БНХАУ, Азербайжан, Казахстан зэрэг дөрвөн улсад нэгэн зэрэг явагдав. Олон төрөлт тэмцээний “Танкийн биатлон-2017”, “Хээрийн гал тогоо-2017” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний багууд амжилттай оролцоод ирлээ. “Танкийн биатлон-2017” тэмцээнд ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх ахлагчтай баг, “Хээрийн гал тогоо-2017” уралдаанд ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хэрэгслийн төлөвлөлт, хангалтын  хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батням ахлагчтай алба хаагчид оролцсон юм. 

 

Танкийн биатлон-2017” тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Өндөр хөгжилтэй, зэвсэг техникээр бүрэн хангагдсан орнуудын алба хаагчидтай эн тэнцүү өрсөлдлөө?

-Энэ жилийн “Танкийн биатлон-2017” олон улсын тэмцээнд 19 орны баг тамирчид оролцлоо. 2016 онд оролцогч орны тоо 17 байсан бол энэ жил 19 болж нэмэгдсэн.  Тэмцээнд ОХУ, БНХАУ, БНЭУ, Беларусь гэсэн дөрвөн улс өөрийн танктай, үлдсэн орнууд  нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Т-72 В-3” гэдэг загварын танкаар уралдсан. Манай улсын хувьд өмнө нь оролцож байсан баг тамирчдын туршлагад үндэслээд Монгол Улсын Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Танкийн биатлон-2017” тэмцээнд тэргүүлсэн алба хаагчид гээд  20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.   Бүрэлдэхүүнээс гадна тэмцээнд олон улсын шүүгчээр бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү ажилласан.

Амжилтаа тодотгохгүй юу?

-Тэмцээн хоёр үе шаттай явагдсан. Нэгдүгээр шат нь нэг бүрийн уралдаан байлаа. Энэ нь оролцогч 19 орны 55 экипаж тус бүр уралдаж үнэлэгдэнэ. Энэ  уралдаанд нэг багаас гурван экипаж оролцдог бөгөөд нийлбэр дүн, хугацаагаар нь жагсаагаад эхний 12 орныг дараагийн хагас шигшээд шалгаруулдаг. Манай баг хагас шигшээд наймдугаар байраар шалгарсан гэдгийг та бүхэн мэдсэн байх. Эхний гурван экипажийг ОХУ-ын баг эзэлсэн. Харин хоёрдугаар үеийг буухиа шат гэж нэрлэдэг. Буухиа шат нэг бүрийн уралдаантай харьцуулахад туулах зам ихэсч,  байны тоо нэмэгддэг.  Ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорих нь улам чангардаг гэсэн үг.  Энэ шатанд манай баг наймдугаар байр эзэлсэн. Үндсэндээ тэмцээний нийлбэр дүнгээр 19 орноос наймдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ. ОХУ, Казахстан, БНХАУ-ын баг тамирчид эхний байруудыг эзэлсэн.

Өмнөх оны амжилтаа бататгажээ?

-2016 оны оны амжилтаа бататгаж чадсан. Хоёрдугаарт, энэ жил оролцогч орны тоо нэмэгдсэн учраас чанарын хувьд дэвшил гарсан. Манай улс “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд 2014 оноос хойш дөрвөн жил тасралтгүй оролцож байна. Мэдээж Зэвсэгт хүчний чадавхи, зэвсэг техникээрээ дэлхийд хоёрт ордог  ОХУ, гуравт ордог БНХАУ, эхний тавд байнга багтдаг БНЭУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчидтай бид бүхэн мэдлэг, чадвараа бүрэн дайчилж өрсөлддөг. Гаргасан амжилтаа бууруулахгүйн төлөө ч хичээж ирсэн. Гэхдээ цаашдаа бэлтгэл, сургуулилтад илүү их анхаарах, уралдах зэвсэг техниктэйгээ ажиллаж сурах шаардлага байна. Зөвхөн тэмцээн болохоос нэг сарын өмнө бэлтгэдэг биш алба хаагчдаа тогтмол сургаж дадлагажуулвал илүү амжилт үзүүлэх  бүрэн бололцоотой.  Байнгын бэлтгэл шаардлагатай.

Тэмцээнд туршлагатай тамирчдаа түлхүү оролцуулж байна уу?

-Тийм ээ. Өмнөх онд оролцсон алба хаагчдынхаа туршлагад үндэслэж сэлгэн оролцуулж байгаа. Энэ удаагийн тэмцээний хаалтын ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар оролцсон.

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 226