• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"Тэргүүний ардын авьяастан хамт олон"
Нийтэлсэн: 2016-03-16 09:37:12
Үзсэн: 93

"Тэргүүний ардын авьяастан хамт олон"
Нийтэлсэн: 2016-03-16 09:37:12 Үзсэн: 93



Зэвсэгт хүчний "Тэргүүний ардын авьяастан хамт олон" шалгаруулах урлагийн үзлэгт шалгарсан уран бүтээлчдийн "ЯРУУ АЛДРЫН ДУУЛАЛ" урлагийн нэгдсэн тоглолтыг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ЦДБЭЧ-ын концертын танхимд амжилттай зохион байгуулж явууллаа.

Авьяас чадвар, авхаалж самбаагаараа шалгарсан Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 170 гаруй офицер, ахлагч, ажилчин албан хаагчид идэвх зүтгэлтэй оролцосныг онцлон тэмдэглэе.

Тоглолтонд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал  П.Доржсүрэн, ЗХЖШ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.Алтанхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн, хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.

Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн үзлэг, нэгдсэн тоглолтыг бэлтгэж ажилласан ЦДБЭЧ-ийн гоцлол бүжигчин, МУСТА, Ахлах ахлагч А.Бямбатөгс, Зэвсэгт хүчний Соёл, урлагийн ажилтны холбооны захирал, хөгжмийн зохиолч, дэд профессор, МУСТА Д.Мөнхзаяа, ЦДБЭЧ-ын Ардын хөгжмийн багш, МУСТА Г.Батнасан нарт ЗХЖШ-ын “Хүндэт жуух” бичгийг ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг нар гардуулж өгөв.

“Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулан урлагийн үзлэгт амжилттай оролцсон 16 офицер, ахлагч, ажилчин албан хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар II”, “Дайчин алдар III” медаль, “Эх орны төлөө II”, “Эх орны төлөө III” хүндэт тэмдгээр шагналаа. 

“Соёлын тэргүүний ажилтан” цолоор Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хөгжимчин ахлах ахлагч Н.Баясгалан шагнагдлаа.

Зэвсэгт хүчний "Тэргүүний ардын авьяастан хамт олон" шалгаруулах урлагийн үзлэгт шалгарч Зэвсэгт хүчний 017 дугаар анги тэргүүн байрт,  Зэвсэгт хүчний 032 дугаар анги дэд байрт, Зэвсэгт хүчний 310 дугаар анги гутгаар байрт, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад тусгай байрт, Зэвсэгт хүчний 089, 350 дугаар ангиуд тавдугаар байрт тус тус шалгарч цом, гэрчилгээ, систем хөгжим, 32 инчийн телевизор, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Мөн Шилдэг гоцлол дуучнаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Б.Норов-Эрдэнэ, Шилдэг гоцлол бүжигчинээр Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн П.Мандухай, Шилдэг морин хуурчаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн дэд ахлагч Э.Өнөмөнх, Шилдэг уран уншигчаар Зэвсэгт хүчний 124 дугаар ангийн ахлагч Г.Золзаяа, Шилдэг язгуур урлагийн үзүүлбэрээр Зэвсэгт хүчний 353 дугаар анги дэслэгч Г.Буянбат, Шилдэг гоц үзүүлбэрээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Орчин үеийн бүжгийн “МАСК” хамтлаг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Холбоотой мэдээ
ДУРСГАЛЫН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-09-30 14:01:01 Үзсэн: 202
ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2020-06-11 15:32:51 Үзсэн: 227
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 253
ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: 2020-03-22 16:17:49 Үзсэн: 222