• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН НАЙМДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2016-10-21 14:52:00
Үзсэн: 104

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН НАЙМДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2016-10-21 14:52:00 Үзсэн: 104



ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

Арван наймдугаар хуралдаан:                                                          2016.10.21-ний өдөр

 ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

 Нэгдүгээр асуудал: Томилох тухай

      “Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.5, “Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг батлах тухай” 332 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар баталсан “Офицерын алба хаах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 18 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагч нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

     “Төрийн албаны тухай” Монгол Улсын хуулийн 19 дугээр зуйлийн 19.2, “Засгийн газрын Агентлагийн эрх зуйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.8, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 18 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн

Хурандаа цолыг-3

Дэд хурандаа цолыг-4

Хошууч цолыг-4

Ахмад цолыг-5

Ахлах дэслэгч цолыг-9

Сургагч ахлагч цолыг-4, нийт 29 цэргийн алба хаагчид албан тушаалын цэргийн цолыг олгов.

Гуравдугаар асуудал: Эмчилгээний зардал олгох тухай

      “Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, “Төрийн албаны тухай” Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтууд, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 18 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 бэлтгэл офицерт эмчилгээний зардлыг олгов.

Холбоотой мэдээ