ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Томилох тухай
“Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15.4.5, Монгол Улсын Ерөнхийлогчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний дугаар бригадын захирагчийг томилов.
Хоёрдугаар асуудал: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч нарыг Төрийн одон, медалиар шагнуулахаар нийт 241 цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчдын материалыг Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.
Гуравдугаар асуудал: Нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.3.7, 8.4, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17, “Хилийн тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 6, Батлан хамгаалахын сайдын 2003 оны 286 дугаар тушаалаар баталсан “Нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний алслагдсан анги салбарт 5 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа офицер, ахлагч нарт мөнгөн урамшуулал олгов.