• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2017-03-07 14:10:19
Үзсэн: 108

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2017-03-07 14:10:19 Үзсэн: 108



ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:                                                                                 

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

“Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15.4.5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын орлогч дарга, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний зарим ангийн захирагчийг томилов.

Хоёрдугаар асуудал: Эмчилгээний зардал олгох тухай

“Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4 дэх заалтууд, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 офицер, 1 ахлагчид эмчилгээний зардал олгов.

Холбоотой мэдээ