ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Нэгдүгээр асуудал: Томилох тухай
'Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15.4.5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний зарим ангийн штабын дарга нарыг томилов.
Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай
“Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан "Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.8, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн
Хурандаа цолыг -13
Дэд хурандаа цолыг-10
Хошууч цолыг -10
Ахмад цолыг-15
Ахлах дэслэгч цолыг-28
Тэргүүн ахлагч цолыг-4
Сургагч ахлагч цолыг-13
Ахлах ахлагч цолыг-1 нийт 94 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.
Гуравдугаар асуудал: Шагнах тухай
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны
96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчний зарим генерал, офицер, ахлагч, ажилчин алба хаагчдыг ЗХЖШ-ын шагналаар шагнав.