ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Нэгдүгээр асуудал: Томилох тухай
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, "Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15.4.5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн
09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч, Зэвсэгт хүчний дугаар ангийн штабын даргыг томилов.
Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай
"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн
Хурандаа-8
Дэд хурандаа цолыг-7
Хошууч-17
Ахмад цолыг-23
Ахлах дэслэгч цолыг-56
Сургагч ахлагч цолыг-2
Ахлах ахлагч-3
Ахлагч-1 нийт 117 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов