ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: “Цэргийн албаны тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 2018 онд Зэвсэгт хүчний 19 офицер, 44 ахлагчийн цэргийн алба хаах хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хоёрдугаар асуудал: “Цэргийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.5 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 2018 онд Зэвсэгт хүчний 52 офицер, 170 ахлагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.