ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагч нарыг томилов.
Хоёрдугаар асуудал: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилчин албан хаагчдыг Батлан хамгаалах салбарын шагналаар шагнуулахаар нийт 1191 цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчдын материалыг Батлан хамгаалах яаманд хүргүүлэв.
Гуравдугаар асуудал: Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Батлан хамгаалах салбарын 2017 оны тэргүүний номинацид нэр дэвшүүлэх 2 офицер, 1 ахлагч, 1 ажилтан албан хаагчдын материалыг хэлэлцэн Батлан хамгаалах яаманд хүргүүлэв