• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-03-13 13:12:50
Үзсэн: 97

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-03-13 13:12:50 Үзсэн: 97



 ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:  
 Нэгдүгээр асуудал: Цэргийн цол олгох тухай
        “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, 2.8, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн 
Хурандаа цолыг-6
Дэд хурандаа цолыг-8
Хошууч-9
Ахмад цолыг-3
Ахлах дэслэгч цолыг-10
Тэргүүн ахлагч цолыг-5 нийт 41 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.
 
Хоёрдугаар асуудал: Шагнах тухай
     “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар баталсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа 6 цэргийн алба хаагчийг “ЗХЖШ-ын Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.
 
Гуравдугаар асуудал: Эмчилгээний зардал олгох тухай
     “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 офицерт эмчилгээний зардал олгов.
Холбоотой мэдээ