• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-10-04 12:57:57
Үзсэн: 102

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-10-04 12:57:57 Үзсэн: 102



      ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

      Нэгдүгээр асуудал: Томилох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.5, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийг томилов.

 

        Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

     “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7, “Цэргийн албаны тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, 2.8, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн

Хурандаа цолыг-13

Дэд хурандаа цолыг-5

Хошууч цолыг-2

Ахмад цолыг-11

Ахлах дэслэгч цолыг-5 нийт 36 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.

 

            Гуравдугаар асуудал: Эмчилгээний зардал, нэг удаагийн тэтгэмж олгох тухай

         “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 офицерт эмчилгээний зардал олгов.

        “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 9 дэх заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн 4 ахлах офицерт гаргасан хүсэлтийн дагуу  18 сарын нэг удаагийн тэтгэмжийг урьдчилан олгов.

         “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалалын тухай” хуулийн     11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тусламж хүссэн хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнд    500.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгов.

Холбоотой мэдээ