• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-10-04 12:52:31
Үзсэн: 185

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-10-04 12:52:31 Үзсэн: 185



       ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

       Нэгдүгээр асуудал: Томилох тухай

     “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангийн штабын даргыг томилов.

        Хоёрдугаар асуудал. Цэргийн цол олгох тухай

 

      “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7, “Цэргийн албаны тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, 2.8, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн

Хурандаа цолыг-6

Дэд хурандаа цолыг-9

Хошууч цолыг-9

Ахмад цолыг-49

Ахлах дэслэгч цолыг-31 нийт 104 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.

        Гуравдугаар асуудал: Тэтгэмж, тусламж олгох тухай

      “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, “Ахмад настны тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 бэлтгэл дээд офицерт 500.000 төгрөгийн тэтгэмжийг олгов.

     “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 9 дэх заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн 1 ахлах офицерт гаргасан хүсэлтийн дагуу  18 сарын нэг удаагийн тэтгэмжийг урьдчилан олгов.

      "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8.3.7, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10. 1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19,4 дэх заалт,  Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангийн 3 ахлагчид 5 жилийн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгов.

     “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.4.1, 30.4.3 дахь заалт,  Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн БХЯ, ЗХЖШ-ын хэлтсийн 1 ажилтанд 500.000 төгрөгийн тусламжийг олгов.

Холбоотой мэдээ